Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цайны газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

"Таван богд" компанийн баруун талд гал гарч буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "ХУД-ийн 5-р хороо, "Таван богд"-ын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр /2025.04.22/ 15:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраалаа" гэсэн мэдээллийг өглөө.

Тус газар барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай шилэн хөвөн шатаж байсныг бүрэн унтраасан бөгөөд галд өртсөн хүн байхгүй аж.

Ж.Чинбүрэн: Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм
Ж.Чинбүрэн: Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.