Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй албан айлчлалтай зэрэгцэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нар Японыг зорьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 27-30-нд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Албан бус мэдээллээр, тус айлчлалд 120-280 хүн буюу маш өргөн бүрэлдэхүүн явсан гэдгийг олон нийтийг шүүмжилж байгаа юм. Мөн айлчлалын багт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нар явсан. Албан ёсны айлчлалаас гадна намынхаа хурлыг ч тэнд хийнэ гэх мэдээлэл байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Хамгаалалт, хэвлэл, УИХ-ын гишүүд бүгд ороод нийт 56 хүн явсан. Аймаг, нийслэлийн намын хорооны дарга нарыг МАН-аас авч явж буй" гэсэн юм.

Төсвийн орлого тасарч, аргагүйд төсвийн тодотгол хийхээр болсон ч УИХ дээр гацаанд ороод буй энэ үед маш өргөн бүрэлдэхүүнтэй томилолтын баг авч явсан нь ийнхүү нийгэм, улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!