
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ажилчдын гудамж, Хос Даль хотхоны арын замд 2026 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12:50 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 17 настай хүү автомашин жолоодож явсан зөрчил гаргажээ.
Тодруулбал, Nissan Juke маркийн 90-29 УБА улсын дугаартай автомашиныг 17 настай эрэгтэй жолоодож явсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн байна.
Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу жолоочид 400 нэгж буюу 400 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоодлого шилжүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгуулсан байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг хүүхдэдээ автомашины жолоодлого шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!