Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний 238 дугаар шийдвэрийн тэтгэлэг төлөгч Ж.Г-гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж ЦХ-д олгохоор шийдвэрлэсэн аж. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Г нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг найман сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон байна.

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ж.Г-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн аж.

Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн энэ сарын 14-ний 19884 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ж.Г-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

ТОЙМ: Энэ сард нийгмийн салбарт олон нийтийн анхаарлыг татсан ямар ямар үйл явдал болж өнгөрөв
ТОЙМ: Энэ сард нийгмийн салбарт олон нийтийн анхаарлыг татсан ямар ямар үйл явдал болж өнгөрөв
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!