Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Ховд аймагт 10 настай охин алга болсонтой холбогдуулан нэг иргэнийг цагдан хорьсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ховд аймагт алга болсон 10 настай охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ. Өчигдрөөс эхлэн “…охины цогцос олдсон”, “…хөрш айлуудын нэр бүхий хоёр иргэнийг хорьсон” гэх мэт эх сурвалж тодорхой бус мэдээллүүд цацагдаж эхэлсэн.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байгааг анхаарууллаа. Мөн "Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хорьсон" гэлээ.

Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ
Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.