Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийн агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл өгсөн СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сараар хасах шийтгэл ногдуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн асуудал гарсан. Тиймээс наймдугаар сарын 1-нд нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулсан байдаг. Ингэхдээ НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлуулсан юм.

Тэгвэл С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сараар хасах шийтгэлийг Хотын дарга Б.Пүрэвдагва гаргасан байна.

Энэ сарын 1,2-нд нийт 5160 тонн АИ-92 бензинийг Сүхбаатар боомтоор оруулж иржээ
Энэ сарын 1,2-нд нийт 5160 тонн АИ-92 бензинийг Сүхбаатар боомтоор оруулж иржээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.