Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХҮЕГ ЕАБХА-ны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Хүн худалдаалахтай тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, 2017 онд ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн хүлээн авах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх асуудлыг онцоллоо.

Талууд цаашид хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаар санал нэгдлээ.

18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.