Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан ойн түймэрт 2500 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг "Баян мандах уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /06.07/ 17:40 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ХЦ-ийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө /06.08/ 06:50 цагт цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 2500 га талбай өртөж шатсан гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.