Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол офицер Германы зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн зэргийг хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол цэргүүд АНУ-д зохион байгуулагдсан бэлэн байдал, бэлтгэлжилтийг сорьсон олон улсын тэмцээнд дэд байрт шалгарсан тухай бид мэдээлсэн. Мөн дахин нэг монгол офицер АНУ-д холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцахдаа шилдэг суралцагчийн нэг болж, ХБНГУ-ын цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзлыг хангасан байна.

ХБНГУ-ын Зэвсэгт хүчин нь АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэнцэн нь хүрэл, мөнгө, алтан медаль хүртдэг ажээ.

Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер ахлах дэслэгч С.Лхагвасүрэн энэхүү болзлыг хангаж, төгсгөлтийнхөө баярын арга хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний мэргэжлийн зэргийг энгэртээ гялалзуулж чадсан байна.

Мэргэжлийн зэргийг биеийн тамир, буудлага, маршийн даалгавруудыг гүйцэтгэж чадсан нь шигшигдэж хүртэх бөгөөд дэлхийн орнуудаас Монгол Улсын ганцаар офицер үлдэж, АНУ-ын цөөхөн хэдэн алба хаагчдын хамтаар энэхүү үнэ хүндтэй зэргийг гардсан аж.

ЧУУЛГАН: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн баталлаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.