Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Б.Хулан Азийн аваргын финалд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

2026 оны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо 4-р сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан хагас шигшээд Азийн хошой аварга Японы Сара Натамитэй барилдаж ялалт байгууллаа.

Эхний үед манай тамирчин 4:1 оноогоор илүүрхсэн бол шийдвэрлэх үеийн эхэнд лав барьцаас мордож, бүхэл оноогоор унагаад, залгаж даралтаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр манай бөх алтан медалийн төлөөх барилдаанд "Парис-2024" Олимпын наадмын хүрэл, өнгөрсөн оны ДАШТ болон Азийн АШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Хун Кэшиньтэй хүч сорино.

ҮБХ: Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 146 гишүүн ДЭМЖИЖ, 153 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ
ҮБХ: Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 146 гишүүн ДЭМЖИЖ, 153 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.