Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ОУХМ Т.Энхтөр, Х.Бекнур нар тулалдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд явагдаж дууслаа. Өнөөдөр эмэгтэй -50 кг болон эрэгтэй -60 кг жингийн эхний тулаанууд болсон. Харин маргааш эрэгтэй -65, -80, -90 кг жингийн тулаанууд болно. Эрэгтэйчүүдийн -65 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Т.Энхтөр эхний тулаанаа Йордан улсын тамирчинтай хийнэ. Харин -90 кг-д ОУХМ Х.Бекнур Узбекстаны тамирчинтай тулалдана. Маргаашийн тоглолт Т.Энхтөрийн тулаанаар эхэлж, Х.Бекнурын тулаанаар өндөрлөнө.

Манай тамирчдаас ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Х.Билгүүнсайхан, М.Намуун нар эхний тулаандаа ялалт байгуулаад байгаа. Харин өнөөдөр тулалдсан Б.Буяндалай ялагдал хүлээсэн.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 9 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 9 хэм дулаан
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.