Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлийн Цагааннуурт -47 градус хүйтэн хоножээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн шөнө -47,3 градус хүйтэн хоножээ. Дархадын хотгор, Арбулаг орчим, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 36-47 градус бусад нутгаар 29-35 градус хүйтэн хоносон байна.

Тус аймагт 1980-аад оны үед Рэнчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн -51 градус хүрч байжээ. Харин өнгөрсөн өвөл Дархадын хотгорт -44 градус хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн мэдээллээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-нд зарим газраар ялимгүй цас орж, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ. 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 21 иргэнийг илрүүлжээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 21 иргэнийг илрүүлжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.