Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Нямжаргал UFC холбооны ээлжит тулаанаа энэ сарын 8-нд хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

Холимог тулааны UFC холбооны ээлжит эвент "UFC326" энэ сарын 8-нд АНУ-ын Лас Вегас хотноо болно. Энэхүү эвентэд Монгол Улсын холимог тулаанч Т.Нямжаргал дэвжээнд гарна. UFC-д тулалдаж байгаа хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал 10 тулаан хийж есөн ялалт байгуулсан. Харин түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч "Custom Made" хочит Коди Дарден 27 тулаан хийж 17 ялалт байгуулсан. Хоёр тамирчин 56.7 кг-ын жинд тулалдана.

Коди Дарден энэ жил 34 настай, сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь ялагдал хүлээсэн. Манай тамирчны хувьд 27 настай, сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь ялалт байгуулаад байгаа.

Л.Цэдэвсүрэн: Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Л.Цэдэвсүрэн: Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.