Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 42 секунд

Боксын “Странджа 2026” 77 дахь удаагийн Олон улсын тэмцээнд манай боксчид оролцож байгаа. Энэхүү тэмцээнд хүрэл медалийн болзлыг биелүүлээд байгаа М.Намуун, Э.Номундарь нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана.

60 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх тулаанд Узбекстаны тамирчныг буулган авсан М.Намуун өнөөдөр отгон Дэлхийн аварга Бразилын боксчин Ребекка Сантостой тулалдана.

48 кг-ын жинд тулалдаж байгаа Э.Номундарь мөнгөн медалийн төлөө Украйн боксчин 2018 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Ханна Окхотатай тулалдана.

П.Цанжид

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.