Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иранд цасан нурангины улмаас олон уулчин амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Ираны нийслэл Техран хотын хойд хэсэгт оршдог “Альборз” ууланд цасан нуранги үүссэний улмаас олон уулчин амиа алдаж, сураггүй боллоо гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.

“Альборз” ууланд есөн хүн, эмнэлэгт нэг хүн нас барсан гэж Ираны Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч Мехди Валипур мэдээлсэн байна. Уулчид баасан гарагт сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр явуулжээ. Улаан загалмай нийгэмлэгийн 20 аврах баг бүрэлдэхүүн 14 уулчныг аварсан боловч долоон хүн сураггүй хэвээр байна. Иранд сүүлийн өдрүүдэд цас их орсны улмаас олон зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалджээ. “Альборз” уулын бүсэд хэд хэдэн цанын бааз байдаг аж.

"Wonder woman" киноны гуравдугаар ангийг хийхээр боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.