Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай үүргийн онгоц Токио руу ниснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ  сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдээд байна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Франкфурт тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарласан юм.

Өчигдөр /2020.12.19/ дээрх чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр /2020.12.20/ Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Энэ сард дөрвөн удаагийн  нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалжээ.

Иймд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц тухайн нислэгээр ирэх боломжтой. Арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.

НӨАТ: Өнөөдөр 50 сая төгрөгийн азтан тодорно
НӨАТ: Өнөөдөр 50 сая төгрөгийн азтан тодорно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.