Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг ирэх лхагва гарагт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн билээ.

Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон юм.

Харин өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тохирсон талаар мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн товлосноор, ирэх лхагва гарагийн 14.00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Улаанбаатарт 8 хэм дулаан
Улаанбаатарт 8 хэм дулаан
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.