Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

"Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Илэрсэн халдварын зургаан хүн нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол үлдсэн зургаан хүн арванхоёрдугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо" хэмээв.

НӨАТ-ын азтан маргааш тодорно
НӨАТ-ын азтан маргааш тодорно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.