Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

·“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэргийг хэлэлцэнэ.

УДШ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
УДШ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.