Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүд АН-ын даргын сунгаатай холбоотой мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өнөөдөр болох ҮЙЛ ЯВДАЛ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9:30 цагт: Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Парис-2024” паралимпын алтан медалийг 2024 оны наймдугаар сарын 29-нд хүртсэнтэй холбоотой Монголын таеквондогийн өдөр болгосон. Таеквондогийн тамирчид Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нэгдсэн үзүүлбэр үзүүлнэ.

10:30 цагт: Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүд өнөөдөр 10:30 цагт Ардчилсан намын байранд (хуучнаар Залуучууд зочид буудал) мэдээлэл хийнэ

11:00 цагт: 2025 оны зун ОХУ руу төсөл хөтөлбөр, аялалд оролцсон хүмүүсийн тухай болон цаашид хийх ажлын талаар РЦНК-д хэвлэлийн бага хурал болно. Утас:88076477

16:30 цагт: “Тамхи, тамхин бүтээгдэхүүн тулгамдсан асуудал, шийдэл” уулзалт Континентал зочид буудлын хурлын танхид болно.

-БНСУ-ын “Кёнбук аймгийн ХХАА-н шилдэг бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн-2025” үйл ажиллагаа энэ сарын 26-29-нд "Новотел" зочид буудалд болж байна.

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотноо болж байна.

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.

Л.Мөнхбаясгалан: Намын даргад өрсөлдөх эрхгүй боллоо. Ад үзэгдэх зоригтой байсан өөртөө жаахан ч гэсэн талархаж байна
Л.Мөнхбаясгалан: Намын даргад өрсөлдөх эрхгүй боллоо. Ад үзэгдэх зоригтой байсан өөртөө жаахан ч гэсэн талархаж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.