Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ачит-Ихт” ХХК-аас 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

No photo description available.“Ачит-Ихт” ХХК нь 2017 оноос Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр боловсрол, байгаль хамгаалал, орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажилладаг. 2025 оны 1-р сарын 14-ний өдөр болсон “Ачит-Ихт” ХХК, Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын бүрэлдэхүүнтэй Хамтын ажиллагааны хорооны хурлаар 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэн 100% биелэлттэй хэрэгжсэн гэж дүгнэв.

“Ачит-Ихт” ХХК-аас 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 312, 235 мод тарьсан.

- Ерөнхий боловсролын 5-р сургуульд иж бүрэн тохижуулсан химийн кабинетыг тохижуулан хүлээлгэн өгөв.

- Химийн хичээлийн масс олимпиад зохион байгуулж, 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагчийг хамруулсан.

- Орон нутгийн 75 ААН, 55 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин 1.7 тэрбум төгрөгийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн.

- Мөн аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй 111 иргэн, үүнээс 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түр ажлын байраар хангав.

Ачит Ихт ХХК-ийн ХУУ-н кодексийн хэрэгжилт 86%-тай гэж үнэлэгджээ
Ачит Ихт ХХК-ийн ХУУ-н кодексийн хэрэгжилт 86%-тай гэж үнэлэгджээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.