Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг ЯЛЛАГДАГЧААР татжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

ImageЗодооны хэрэгт холбогдсон ч Монгол Улсын хилээр гарч явсан "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдсэн байдаг.

Тэрбээр энэ сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Түүнтэй хамт бусдыг зодсон гэх “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорьж, яллагдагчаар татаад байгаа юм.

Тэгвэл Б.Амарсайханыг ч мөн яллагдагчаар татсан байна. Түүнийг ирсэн даруйд мансууруулах бодис хэрэглэсэн эсэх тест авна.

ОБЕГ: Ой хээрийн 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
ОБЕГ: Ой хээрийн 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.