Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The Mongolz” багийнхантай уулзаж, санал бодлыг нь сонслоо

Ангилал
Улс төр Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

АНУ-д болсон Countre strike-2 (CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, И спортын түүхэнд Монголчуудын нэрийг тодоор бичсэн. Тус багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонслоо.

И спортын тамирчин залуусын хувьд Татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийллээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг. Гэвч И спортын төрлийг хуулинд тусгаагүй юм байна. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүслээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд тамирчдын тавьж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар судалж, үр дүн гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ж.Гантулга: Мансууруулах бодисын хамааралтай иргэдийн 92 хувь нь 13-35 насныхан байна
Ж.Гантулга: Мансууруулах бодисын хамааралтай иргэдийн 92 хувь нь 13-35 насныхан байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.