Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн ХОЦРОЛТООР манлайллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын Тамгын газраас тавдугаар сарын 1-31-ний хоорондох чуулганы хуралдаанд гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг танилцууллаа. Үүнээс чуулганы хуралдаанд нэг ч оролцоогүй, хамгийн их томилолтоор явсан, хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулж байна. Тодруулбал, нийт 11 удаа хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ /чөлөөтэй/, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга /эмнэлгийн чөлөөтэй/ нар нэг ч удаа оролцоогүй байна.

Харин Ц.Мөнхбат /7/, А.Ундраа /7/, Дам.Цогтбаатар /7/, Б.Батцэцэг /5/ нар хамгийн их гадаад томилолттой шалтгаанаар чуулганы хуралдаанаас чөлөө авчээ.

Тэгвэл ТАСЛАЛТЫН тоогоор УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр /5/, Ц.Туваан /5/, Р.Эрдэнэбүрэн /4/ нар тэргүүлжээ.

Түүнчлэн, ХОЦРОЛТООР цөөнгүй гишүүд тэргүүлжээ. Үүнд, Ц.Даваасүрэн /9/, Д.Ганбат /7/, Б.Жаргалан /7/, З.Мэндсайхан /7/, Г.Уянгахишиг /7/, Б.Жавхлан /6/, Н.Учрал /6/, Б.Чойжилсүрэн /5/, Ц.Баатархүү /5/, Б.Батбаатар /5/, Б.Бейсен /5/, Ж.Золжаргал /5/, Б.Пунсалмаа /5/, Ж.Энхбаяр /5/ Р.Эрдэнэбүрэн /5/ нар тав болон түүнээс дээш удаа хоцорсон үзүүлэлттэй байгааг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Шигшээ багийн залуус өнөөдөр Японы эсрэг 3 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно
Шигшээ багийн залуус өнөөдөр Японы эсрэг 3 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.