Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лозанн 2020: Өнөөдөр Монголын тамирчид уралдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпийн наадмын Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр зохион байгуулагдана.

Эмэгтэйчүүдийн 5км-ийн зайн уралдаан Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд нийт 83 тамирчин өрсөлдөнө. Монгол улсаас оролцож буй тамирчин Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт гараанаас гарна.

Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаануудад, тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд тэшилтийн сонгодог техникээр 2.5км зайн тойргийг эмэгтэйчүүд 2 удаа, эрэгтэйчүүд 4 удаа тойрох дүрэмтэй байдаг ажээ. 

Ц.Нямдорж: Номтойбаярын хүсэлтийн дагуу  хурал явна гэж байхгүй
Ц.Нямдорж: Номтойбаярын хүсэлтийн дагуу хурал явна гэж байхгүй
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.