Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хоккейчид “Division III” ДАШТ-д амжилттай оролцож, 4 дүгээр байрт шалгарчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хоккейн 2025 оны "Division III” ДАШТ Мексик улсад өнгөрсөн сарын 27 -ны өдөр эхэлсэн. Уг тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдсөн юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн,Г. Отгонбаяр нараар удирдуулсан баг тамирчид оролцож, 3 дугаар дивизионы ДАШТ-д 4 дүгээр байрт шалгарч, Монголын хоккейчид тоглолтын шилдгээр шалгарсан байна.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод тэд Хонгконгийн шигшээ багт 7:3 харьцаатай ялагдал хүлээв. Сүүлийн тоглолтод ОУХМ Э. Энх-амгалан, довтлогч М. Чинзолбоо нар тэмцээний шилдэг тоглогчоор шалгарчээ.

Жүдочид “ИХ ДУУЛГА“-аас таван медаль хүртлээ
Жүдочид “ИХ ДУУЛГА“-аас таван медаль хүртлээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.