Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьсүмбэрт эрлийн ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Говьсүмбэр аймагт онцгой байдлын албан хаагчид 17 сая төгрөгийн үнэ бүхий 10 км зайнаас удирдах боломжтой чанга яригч, өндөр нягтаршил бүхий камертай нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг урьдчилан сэргийлэх болон эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна. Энэ төхөөрөмжийг орон нутгийн зөвлөлөөс хүлээн авсан байна. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбаганын мэдээлснээр алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд дээрх төхөөрөмжийг ашиглаж байгаа юм байна.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 29 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 10 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол он гарсаар 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

ШҮҮХИЙН ТОЙМ: П.Батчулуун эмчийг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэх зүйлчлэлээр хоёр шатны шүүхээс ял шийтгэсэн байдаг
ШҮҮХИЙН ТОЙМ: П.Батчулуун эмчийг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэх зүйлчлэлээр хоёр шатны шүүхээс ял шийтгэсэн байдаг
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.