Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын Их Хурал \АИХ\-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 08-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт, “Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр арван нэгдүгээр сарын 07-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг гуравдугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурдсан байдаг.

Монгол Улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон бөгөөд бүх нийтээр амардаг уламжлалтай. Монголынхоо нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд дэвшүүлье.

МАРТ 8-НЫ ЦАГ АГААР: Улаанбаатарт +7 хэм дулаан
МАРТ 8-НЫ ЦАГ АГААР: Улаанбаатарт +7 хэм дулаан
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.