Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ нам: Улс орныхоо төлөө АН-тай нэгдэж байна. Бид улстөрд хамтдаа зүтгэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шинэ нам, АН-тай нэгдэж буй талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал "АН-ын улстөрийн зөвлөл, Шинэ намын гүйцэтгэх зөвлөлөөс ажлын хэсэг байгуулсан. Хоёр ажлын хэсэг зарчмын бүхий л асуудал, шийдвэр дээр нэгдлээ. Могой жилдээ намууд эцсийн шийдвэрээ гаргаснаар ардчилсан нам дээр шинэ нам нэгдэх нь бүрэн шийдэгдэнэ" гэв.

Харин "Шинэ нам "-ын дарга "Сар шинийн босгон дээр улс орныхоо төлөө АН-тай нэгдэж байна. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд 70 мянган сонгогч саналаа өгсөн. АН-д 440 мянган санал авсан. Тэгэхээр манай хоёр намын саналыг нэгтгэхэд 510 мянга болно. Улстөрд хамтдаа зүтгэх ёстой юм байна. Нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулна" гэв.

Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.