Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өнөөдөр болох үйл явдлын мэдээлллийг хүргэж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэллээ.

10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

10:00 цагт: НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

13:30-17:45 цагт: Ойн салбарт хэрэгжиж буй Олон улсын төслүүдийг уялдуулах, мэдээлэл солилцох уулзалт Туушин зочид буудалд болно. Утас: 99 407134

15:00 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд эх орны дайнд Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ойд зориулсан уулзалт болно.

-Урлаач Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг Чингис хаан Үндэсний музейд дэлгэнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.