Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны машины араас суудлын машин мөргөж, ослын улмаас 26 настай эрэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар өчигдөр /2024.11.10/ 20:37 цагт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин мөргөж, 26 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.“Соната-6” загварын суудлын автомашин нь дөрвөн зорчигчтой явж байжээ.

Н.Учрал: “ЭМИЙН ЖОР“-ыг эмч нар гар утсаараа бичдэг болох шийдлийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна
Н.Учрал: “ЭМИЙН ЖОР“-ыг эмч нар гар утсаараа бичдэг болох шийдлийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.