Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Хотын дарга Х.Нямбаатарын шинэ орлогч А.Амартүвшин 2.3 тэрбумаар үнэлэгдэх 6 орон сууц, 4 авто зогсоолтой бол 709.6 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг өнөөдөр томиллоо. Тухайлбал, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг томилсон юм. Тэгвэл А.Амартүвшингийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. Тэрбээр,

  • Өөрийн орлого - 462.6 сая
  • Гэр бүлийн орлого - 569.6 сая
  • 6 орон сууц, 4 авто зогсоол - 2.3 тэрбум
  • Жийп болон туулах чадвар өндөр, Lexus-RX 400 - 132 сая
  • Зээл - 709.6 сая
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
  • 2013-2016 онд БНБУ суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
  • 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
  • 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.
ТАНИЛЦ: Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин
ТАНИЛЦ: Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.