Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхэд хүчирхийлсэн Д-т шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтаар яллагдагч Д-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны долоодугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Яллагдагч Д-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан байна.

Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ
Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-ээс 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.