Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх шүүхийн шийдвэрийг СЕХ хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2024.06.13/ хуралдаж байна. Хуралдаанаар өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татсан "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Эргэн сануулбал, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан үйл явц өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.

НИТХ-ын хуралдаанаар С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбайн асуудлыг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдаанаар С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбайн асуудлыг хэлэлцэнэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.