Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зургийн тайлбар: Гал унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж бүхий хоёр манекен

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Салбар зөвлөлийн гишүүд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах” журмыг үндэслэн Онцгой байдлын байгууллагад гал унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж бүхий хоёр манекеныг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хийж байршуулаад байна.Ингэснээр Гал түймэр унтраах, аврах ангиар үйлчлүүлж байгаа үйлдвэрийн ажилчид болон иргэд аврагч-гал сөнөөгчийн хувцас хэрэглэлтэй танилцах боломжтой боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Миами Хит цувралд 2:0-ээр тэргүүлж эхэллээ
Миами Хит цувралд 2:0-ээр тэргүүлж эхэллээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.