Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маск зүүх болсноор нүдний будагны эрэлт огцом өсчээ

Огноо
Унших
0 минут 57 секунд

Хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гар, нүүрэн дээрээ түрхэж үзэж авдаг онцлогтой. Тиймээс энэ төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын зөвхөн 15 орчим хувийг л онлайнаар хийх боломжтой ажээ. Ковид-19 цар тахлын улмаас дэлгүүрүүдийг хааснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагуудын борлуулалт 80 хүртэлх хувиар буурсан тооцоо байна.
Мөн, маск зүүж, зай барих болсноор гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ буурсан. Дэлхий дахинд тансаг хэрэглээ 55-75 хувиар багассан. Борлуулалт өссөн ганц бүтээгдэхүүн нь нүдний будаг. Хятадад гэхэд маск зүүгээд зөвхөн нүдний хэсэг ил гарч байгаа учир энэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 150 хувиар нэмэгджээ. 

 

Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц хөөрлөө
Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц хөөрлөө
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.