Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины эд ангид хавчуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т тавдугаар сарын 27-ны өдрийн 06:12 цагт ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган, иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна.

А.Ананд энэ улиралд БНХАУ-ын багийн төлөө тоглож, Монгол Улсын хамгийн өндөр үнэлэгдсэн тамирчин боллоо
А.Ананд энэ улиралд БНХАУ-ын багийн төлөө тоглож, Монгол Улсын хамгийн өндөр үнэлэгдсэн тамирчин боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.