Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Капитал банк өөрсдийн хамаарал бүхий компанийн авсан зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй баримт гарч ирж байна 

Огноо
Унших
0 минут 52 секунд

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Эл хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Капитал банк өөрсдийн хамаарал бүхий компанийн авсан зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй баримт гарч ирж байна" гэв.

Г.Занданшатар: Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд л илэрч байна
Г.Занданшатар: Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд л илэрч байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.