Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Мөнхбаяр: Гурван настай хүүг зодсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн байна. Э нь хүүгийн ээжтэй нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр "Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр гэмтлийн байгууллагаас бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Гурван насны Б нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явц нь хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Гурван настай Б-г түүний ээж Л, хамтран амьдрагч Э нар эмнэлэгт хүргэсэн бөгөөд Э нь эмнэлэгт хүргэсэн даруйдаа зугтсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчилсан. Эмнэлгийн байгууллагаас хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн.

Э-г эрүүгийн хуулийн 11.1, 12.1.4-т зааснаар эрүүгийн хэрэгт татаж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна. Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ.

ТОДРУУЛГА: Зодуулсан хүү ухаан ороогүй, амьсгалын аппараттай байна
ТОДРУУЛГА: Зодуулсан хүү ухаан ороогүй, амьсгалын аппараттай байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.