Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: “Аавуудын нэгдэл“ ТББ-ын удирдах зөвлөлийн дарга асан “Хүүхдийн төв сувилал”-д туслах хандивын мөнгийг ашигласан гэх хэргийг прокурорт хүргүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны хоёрдугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 818 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал,

  • Иргэн “Ц” нь "Аавуудын нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа өөртөө ашиг хонжоо олох зорилгоор "Хүүхдийн төв сувилал”-д туслах хандивын аянд иргэдээс шилжүүлсэн мөнгийг авч ашигласан гэх;
  • Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж тус компанийн захирал “С”-аас 5.000.000 төгрөгийг авсан, бусадтай хамтран төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.
Улаанбаатар хотын төлөөлөгчид “City-Tech Tokyo” технологийн үзэсгэлэнд зочиллоо
Улаанбаатар хотын төлөөлөгчид “City-Tech Tokyo” технологийн үзэсгэлэнд зочиллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.