Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсоно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

МҮСТО-нд

10:00 цагт Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Энэ үеэр шилдэг болон онцгой гавьяа байгуулсан алба хаагч нарт шагнал гардуулна.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11:00 цагт Эдийн засгийн хороо хуралдаанаар нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсоно.

11:00 цагт АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын дарга С.Эрдэнэ, Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд болон бусад удирдлага АН-ын талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатарт -15 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн, цас орохгүй
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.