Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйчний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна.

12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -17...-22 градус хүйтэн, жавартай байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

ШУУД: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болж байна
ШУУД: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болж байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.