Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэмээ хариулахаар яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хулст” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Иргэн С, аравдугаар сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчим тэмээгээ хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлага энэ өдрийн 23:00 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн отроор нүүдэллэж явсан иргэн С /18 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.23-ны өдрийн 10:00 цагт Жаргалант багийн Давст гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон байна.

“Korean air”-ийн 173 зорчигч тээвэрлэж явсан онгоц осолджээ
“Korean air”-ийн 173 зорчигч тээвэрлэж явсан онгоц осолджээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.