Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Зочид буудлын гурван давхраас үсрэх гэж байсан сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд буулгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах зочид буудлын 3 дугаар давхраас сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд буулгажээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагаас ирсэн бөгөөд нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6.4 км замыг туулан очиход Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Л /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тус буудлын 3 дугаар давхраас үсрэх гэж байсныг хаалгыг онгойлгон орж, тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Сангийн сайд Б.Жавхлан АН-ын бүлгийн хуралд оролцож байна
Сангийн сайд Б.Жавхлан АН-ын бүлгийн хуралд оролцож байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.