Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс эхлэн тэгш, сондгойгоор зорчих автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Харин өнөөдрөөс /2022.09.04/ эхлэн дараагийн арга хэмжээний шийдвэр гартал тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Мөн уг хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргаж, дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм.

Хэдийгээр түгжрэл буурсан гэж албаны хүмүүс үзэж байгаа ч иргэдийн зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буй.

“Кью Эс Си“ ХХК гангийн үйлдвэрлэлийн байгуулалтын ажилд 700-800 тэрбум төгрөгийг зарцуулаад байжээ
“Кью Эс Си“ ХХК гангийн үйлдвэрлэлийн байгуулалтын ажилд 700-800 тэрбум төгрөгийг зарцуулаад байжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.