Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наар эцэслэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Энэ оны хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөсөн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Мөн бэлтгэл ажлыг хүрээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хамран сургах тойргийг шинээр тогтоож байгаа аж.

Тэгвэл цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас эцэслэнэ гэдгийг салбарын сайд нь хэллээ. Тэрбээр "Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наар эцэслэж байна. Тухайн хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байна, яаж хамруулах вэ гэдгийг эцэслэж, УБЕГ болон И-Монголиа академитай хамтран бүртгэлийг хийнэ. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлүүдийг хийх боломж бүрдэх болов уу гэж харж байна" гэв.

Л.Энх-Амгалан: Ковид19-ийн эрсдэл үүссэн ч хичээл, сургуулиа хаахгүй, бидэнд шийдэл бий
Л.Энх-Амгалан: Ковид19-ийн эрсдэл үүссэн ч хичээл, сургуулиа хаахгүй, бидэнд шийдэл бий
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.