Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 51 настай эрэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас эрэгтэй хүний цогцос олдсон талаарх мэдээлэл гарсан. Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто зогсоолын орчим эрэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.17/ өглөөний 09:40 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиход 51 настай эрэгтэй Б ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн иргэн нь тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй хүн байсан байж болзошгүй.

АН: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгч байна
АН: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгч байна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.