Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болох аж. Энэ талаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй тусгай сурвалжлагч Хөх ордны сэтгүүлч Э.Ижилболд хэлэхдээ " Энэ түүхэн үйл явдлын гэрч болж газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Үе үеийн Ерөнхийлөгчид, гадны орны удирдах албан тушаалтнууд гээд их л хүндтэй хүмүүс ирэх нь дээ. Техник тоног төхөөрөмж сайтай бол шууд дамжуулахсан. Өөртөө байгаа хэдэн техникээ аваад л гарна даа Том том акулууд л газар дээрээс нь сурвалжлага авч бид дүрс авдаг цаг ард хоцорч байгаа нь сайхан. Хойч үеийн залуу сэтгүүлчдийн маань зам улам "шулуун" болж байгаа нь сайхан" гэжээ.

Э.Ижилболд нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд анх удаа албан ёсоор бүртгэгдэж, чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй болсон гэсэн үг юм. Тэрбээр МҮОНТ-ын БНСУ дахь гэрээт сэтгүүлчээр ажилладаг билээ.

Маргааш Улаанбаатарт 4 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 4 хэм дулаан
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.