Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Солонго: Жилд 0-5 насны хүүхдүүд 5-6 удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор,Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч , АУ-ны магистр О.Солонго: Нэг жилд бага насны хүүхэд тэр дотроо 0-5 насны хүүхдүүд 5-6 удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Эдгээр хүүхдүүдийн 20-40 хувь далд буюу хөнгөн хэлбэрээр тусдаг. Харин амбулаторийн тусламжийн 20-30 хувийг томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзэлдэг.

Томуу, томуу төст өвчин нь 90-95 хувь нь вирусийн шалтгаантай байдаг бөгөөд 200 гаруй вирус томуу төст өвчнийг үүсгэдэг байна.

Улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэгсдийн 22.3 хувь нь АЗЦХХ-ийн улмаас эмчлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

​

ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг
ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.