Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ази тивийн аваргад оролцох боксчид тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 20-30-нд болох 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгон шалгаруулж, бүрэлдэхүүнийг зарлалаа.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 15 залуу тамирчин /эрэгтэй 8, эмэгтэй 7/ өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63,5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар шалгарсан байна. Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар оролцохоор болжээ.

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.